ГЭРЭЭТ ХАРУУЛ, ХАМГААЛАЛТЫН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Өнөөдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ц.Хатанбаатар Баянгол дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Рокмон ХХК-ний хамгаалалтын албаны ажилтан, алба хаагчдад Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль болон хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт орж камержуулалтын ач холбогдол аюулгүй орчин иргэдийн оролцоо сэдэвт “Камержуулалт-2 болзолт уралдааны талаар мэдээлэл өглөө.
Сургалтанд “Rokmon security” харуул, хамгаалалтын албаны дарга С.Дагва нийт 30 ажилтан, алба хаагчдын хамт хамрагдсан.