"ЦАХИМ ТОГЛООМ" ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн цагдаагийн газраас зохион явуулж буй "Цахим тоглоом" хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд "Интернэт цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам" хэрэгжилтийг хангах чиглэлээр Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллага явуулдаг цахим тоглоомын газруудад хяналт шалгалтыг хийж байна.Шалгалтаар цагийн хуваарь хэтрүүлэн ажилсан, 0-10 насны хүүхдэд үйлчилж байсан 4 цахим тоглоомын газрыг илрүүлж материалжуулан шалгаж байна.