АЛБА ХААГЧИДТАЙ "ИТГЭЛЦЛИЙН ГЭРЭЭ" БАЙГУУЛЛАА
Тус хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Б.Буянтөр алба хаагчийн сахилга, ёс зүйг сайжруулах, өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын нэр төр, алдар хүндийг хүндэтгэж, шударга, зарчимч, ёс зүйтэй, шуурхай мэргэшсэн үйл ажиллагааг хэвшүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/57 дугаар тушаалаар баталсан загварын дагуу "Итгэлцлийн гэрээ" -г алба хаагч нэг бүртэй байгууллаа.
Алба хаагчидтай гэрээ байгуулах үйл ажиллагааны хүрээнд Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Хатанбаатар гэрээний ач холбогдол, мөн чанар, гарах үр дүнгийн талаар алба хаагчдад мэдээлэл өгсөн.