ХУГАЦААНЫ ЦОЛ ШАГНАГДСАН АЛБА ХААГЧДАД ЦОЛ ГАРДУУЛАВ
Тус хэлтсээс Монгол улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/184 дүгээр тушаалаар шинэ албан тушаалд томилогдож хугацааны хошууч цолоор, Нийслэлийн цагдаагийн газрын даргын Б/173 дугаар тушаалаар хугацааны ахлах ахлагч, ахлагч цол шагнагдсан алба хаагчдад цол гардуулах ёслолын арга хэмжээг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хэлтсийн хурлын танхимд зохион байгууллаа.
Хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Б.Дэлгэрхангай Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэнээр томилогдож цагдаагийн хошууч цолоор, нэр бүхий 8 алба хаагч цагдаагийн ахлах ахлагч цолоор, 1 алба хаагч ахлагч цолоор тус тус шагнагдав