АХМАДААС ТУРШЛАГА СУДЛАВ
Тус хэлтсээс ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог сайжруулах шинэ томилогдсон алба хаагчдын урам зоригийг сэргээх, албандаа хандах хандлагыг өөрчлөх, дадал туршлага олгох зорилгоор цагдаагийн байгууллагад удаан жил ажиллан цэргийн гавъяаны амралтанд гарсан, цагдаагийн ахлагч бүрэлдэхүүнд элсэн орж офицер, ахлах байцаагаар дэвшин томилогдон ажиллаж байгаа алба хаагч нартай хамтрасан уулзалт зөвлөгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээнд бэлтгэл ахлах ахлагч Ш.Наранцогт, Ж.Отгонбаатар, Д.Шинэбилэг нар болон хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн ахмад Л.Гантулга нар оролцож цагдаагийн байгууллагад анх орж ажиллаж байсан үеийн дурсамж яриа ярьж, шинэ томилогдсон алба хаагчдад албаны нэр төрийг өндөрт өргөж явах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд анхаарч ажиллах ажиллагааны талаар зөвлөмж өгч, сонирхсон асуултанд хариулт өглөө.