️ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 4-Р СУРГУУЛЬ ҮНЭГҮЙ ЯРЬДАГ УТАСТАЙ БОЛЛОО
Монголын Цахилгаан Холбоо ХК нь Нийгмийн хариуцлагын хүрээнд хүссэн үедээ үнэ төлбөргүй бүх операторуудын дугаар руу дуудлага хийх боломжтой утасны бүхээгийг төв салбарынхаа гадна болон Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудад байршуулж байгаа билээ. ️Тэгвэл энэхүү утасны үйлчилгээг орон нутгийн сургуулиудад хүргэж эхэлсэн бөгөөд анхны үнэгүй ярьдаг "Итгэлтэй утас"-г Дархан-Уул аймгийн 4-р сургуулийн бяцхан сурагчдад зориулан байршууллаа.