ЭРХЭМ ААВ, ЭЭЖ ТАНД ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ.
Хорвоо ертөнцийг цэцэгс гэрэлтүүлдэг бол хүний ертөнцийг хүүхэд гэрэлтүүлдэг. Хүү, Охиноо хүмүүжүүлэхэд өнөөдөр гаргасан цаг, хугацаа улсдаа оруулж буй хамгийн том хувь нэмэр, юутай ч зүйрлэшгүй үнэт эрдэнэ. Та хүүхдийнхээ мөрөөдлийг сонсож, ярилцаж, урам өгч, тэдэнд итгэл найдвар төрүүлж, нөхөрлөл, хүндлэлийн чухлыг ойлгуулж, ЧАДВАРЛАГ, ХҮНЛЭГ монгол иргэнийг бэлдээрэй.Та бол ХҮҮ, ОХИНЫХОО үнэ цэнэ юм шүү.