/ Мэдээ мэдээлэл / ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛСЭН АЛБА ХААГЧДАА ШАГНАЖ УРАМШУУЛЛАА!

ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛСЭН АЛБА ХААГЧДАА ШАГНАЖ УРАМШУУЛЛАА!

БГД-ийн 22-р хороо 2015.02.06-ны өдрийн 22:22 минутанд"Айлд хулгайч орсон байна" гэсэн дуудлага мэдээллийн дагуу БГД дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын офицер а/х П.Сэржпүрэв, а/а Э.Одбаяр нар шуурхай ажиллаж М гэгч нь айлын гэрийн хаалгыг эвдэн орж /32/ инчийн LCD зурагт хулгайлан зутгаж явж байхад үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Уг хэргийн БГД-дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
БГД-ийн 10-р хороо 2015.02.04-ны 17:45 минутанд "Өргөөгийн хойд зам дээр зодоон болоод байна" гэсэн дуудлага мэдээллийн дагуу БГД дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үүрэг гүйцэтгэж байгаа ЦЕГ-н ОНАБХГ-н Тусгай Хамгаалалтын Хэлтсийн 4-р хэсгийн ХЖА а/х Х.Эрдэнэтогтох, а/а Г.Отгонбаатар нар шуурхай ажиллаж иргэн Л.Ц-г иргэн Г.Ц нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн зодож танхайрсныг таслан зогсоосон байна. Уг хэргийн БГД-дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

ХЭРЭГ ИЛРҮҮЛСЭН ДЭЭРХ АЛБА ХААГЧДАА БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТСИЙН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ж.ЭРДЭНЭБОЛД ХЭЛТСИЙН БАЯРЫН БИЧИГ, ХУВИЙН ЗҮГЭЭС ҮНЭ БҮХИЙ ЗҮЙЛЭЭР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА.

АЛБА ХААГЧИДДАА ЦАААШДЫНХ НЬ АЖИЛ ХӨДӨЛМӨР , АМЬДРАЛД НЬ АЗ ЖАРГАЛ, ЭРҮҮЛ ЭНХ, САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЁРӨӨЕ!

                              БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛҮҮД :

Ганаа:
202.70.46.220
Мудаг, амжилт та нарт
2016-09-23 14:10:13
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна