/ Мэдээ мэдээлэл / 2015-2016 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургуулийн бакалавр, адъюнктурт элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалт зарлаж байна.

2015-2016 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургуулийн бакалавр, адъюнктурт элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалт зарлаж байна.

Монгол Улсын Хууль зүйн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Хууль сахиулахын их сургууль, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн захиалгаар 2015-2016 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургуулийн бакалавр, адъюнктурт элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалт зарлаж байна.

Суралцах чиглэл, захиалагч байгууллага

Бакалаврт-13 суралцагч

1.Цагдаагийн ерөнхий газар- Эрх зүйч, нийгмийн аюулгүй байдлыг сахиулах чиглэлээр-7

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар- Хууль сахиулах албаны сэтгэл зүйч-2

3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн- Шинжээч-3

4.Хууль сахиулахын их сургууль- Сэтгэл судлаач-1

Адъюнктурт-3 суралцагч

/Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль/

Элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага:

- Орос хэлний мэдлэгтэй;

- Бие эрхтний гэмтэл согоггүй, ил харагдах сорви, шивээсгүй, эрүүл байх;

-Бие бялдрын болон сэтгэцийн зохих шалгуурыг хангасан байх;

-Ял шийтгэгдэж байгаагүй байх;

-18-25 хүртэл насны.

Бакалаврт тавигдах шаардлага:

1.Алба хаагчдад тавигдах тусгай шаардлага:

-3-аас доошгүй жил захиалагч байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаа;

-Сахилгын шийтгэлгүй.

2.Иргэдэд тавигдах тусгай шаардлага:

-бүрэн дунд боловсролтой, ерөнхий боловсролын сургуулийг “А” үнэлгээтэй суралцаж төгссөн, эсхүл магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-2 дугаар дамжаанд 3.6-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;

-гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдож байгаагүй.

Адъюнктурт тавигдах шаардлага:

-магистр, мэргэжлээрээ захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа; зэрэг горилох чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж, бүтээлээ мэргэжлийн сэтгүүл, ном товхимол болгон нийтлүүлсэн; элсэгчийн судалгаа, шинжилгээний ажлын сэдэв, агуулга захиалагч байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон; орос хэлний дундаас дээш мэдлэгтэй; архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй; сахилгын шийтгэлгүй.

Бүртгэл

Бүртгүүлэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 23-ны өдрийн 17.00 цаг хүртэл суралцах чиглэлийн дагуу захиалагч байгууллагад /Цагдаагийн ерөнхий газрын 417 тоот, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 102 тоот, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 404 тоот/ бүртгүүлнэ.
Лавлах утас: ЦЕГ-70119963, ШШГЕГ-70109962, ШШҮХ-70113400, ХЗЯ-261955 /www.moj.gov.mn/.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна